x

Ч.Лодойсамбуу: Өдөр тутмын дуулиан хөөсөөр хууль бус шийдвэрүүдийг анзаарахгүй байна

2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлээд буй Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэх зорилгоор Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Тэрээр "Хүүхдийн мөнгө, хүн амны орлогын албан татварын тухай хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Засгийн газар өдөр бүр ямар нэг хулгайг ил гаргаж ард иргэд түүнийг нь илрүүлэхийн төлөө араас нь явсаар араар нь болж буй хуульгүй олон шийдвэрүүдийг анзаарахгүй байна. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал нэмэлт өөрчлөлт хийгээд ч нэмэргүй.

Улсын үндэс суурь нь Үндсэн хууль боловч хэрэгждэггүй. УИХ хуулиа зөрчөөд байвал ард иргэд хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болж байна. 

  • Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж өгөхөөр болсон. Хүүхэд бол хүүхэд. Хүнийг ажил төрөл, гар үүслээр ялгахгүй гэж заасан шүү дээ.
  • Татварын хуулиар 10 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний мэдээлэлд халддаг боломж бүрдэж байна.
  • Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах бас нэг заалт нэмэгдсэн нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр.

Эдгээр хуулиудыг эргэн харж маргаан үүсгэн шийдвэрлэхийг бид ямар нэг шаардлага хүргүүлээгүй. Өргөдөл гаргаж ҮХЦ-ээс гуйж байна" гэлээ. 

Мөн тэрээр "Хэвлэлд ярилцлага өгдөг хуульч олдохоо больсон. Тэд гарч ирээд хэлэхээр дарамтлуулдаг зүйл бий болсон. Хуулийн мэдлэгтэй хүмүүс дугармаар байна. Ямар ч шүүхгүйгээр асуудалд хандахыг иргэд нэхэж, Засгийн газар тийм байдлыг бий болгодог болсон. Ингэснээр нийгэмд хууль бус мөнгө үйлчилж эхэлдэг. Бид хуульгүйгээр тэмцээд ирэхээр нэгэндээ хуульгүйгээр хандаж үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсдэг. Бид дор бүрнээ чадах чадахаараа хуулиа эрхэмлэж бусдад мэдээлэл өгч байх хэрэгтэй гэж уриалъя" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 12 цаг 31 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 12 цаг 38 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 13 цаг 0 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top