Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр буюу улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн “Зил-131” маркийн автомашинтай 11 хүн хууль бусаар хуш модны самар бэлтгэж байжээ.
Уг зөрчлийг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамтарсан бүлэг энэ сарын 4-нд илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (1)