Замын-Үүд автозамын хилийн боомт энэ сарын 8-наас хэвийн горимд шилжин ажиллаж байна.
Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн, БНХАУ-ын 85 иргэн энэ сарын 8-нд орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ. Ингээснээр хил нээсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчсон байна.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэж, хилээ нээсэн юм.