УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэхийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газраас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7,3 тэрбум төгрөг бэлнээр, 4,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа юм.