Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагууддаа БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай Hyundai HD78 маркийн долоон автомашин, Hyundai HD170 маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өгчээ.
Тухайлбал:
-
2021 ОНД 8 тн хог шахаж ачих үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн 4 КАМАЗ
-
2022 ОНД 5тн хог шахаж ачих үйлдэлтэй БНСУ-д үйлдвэрлэсэн 6 МАШИН, зам цэвэрлэгээ, давс бодис цацах үйлдэлтэй ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын 2 МАШИН.
-
2021-2023 онд хог тээврийн 21, ТУСГАЙ зориулалтын буюу зам цэвэрлэгээ, усалгааны 2 авто машиныг зэрэг нийт 23 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч, ПАРК ШИНЭЧЛЭЛТ хийлээ.
2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг бүрэн шинэчилж, парк шинэчлэлийг ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ" гэж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцоллоо.