2021 оноос хойш 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн хулгай хийсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх хэргээр ял эдэлж байсан “У” гэгч нь “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр хулгай хийдэг байсан нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс
-
17,000,000 төгрөг
-
“Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга
-
45 ширхэг хөөрөг
-
11 ширхэг хөөргөний шүрэн толгой
-
15 ширхэг хөөргөний даалин, мөн металл хайгч, мөнгөн хэт хутга гэх зэргийг хураан авчээ.
Гэмт этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьж, тээврийн хэрэгсэл худалдан авч, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн байсныг цагдаагийн байгууллагаас мөн мэдээллээ.
Ингэхдээ тэд хулгайн замаар олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлсэн байжээ.