Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн хийдийн Тэргүүн лам сүсэгтнээ удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис уугиулж хүчиндсэн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд тарсан.
Тэгвэл, хэрэгт холбогдоод буй хийдийн лам Б нь "Нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага сүрдүүлж, мөнгө нэхсэн. Улмаар мөнгө өгөхгүй гэхээр бичлэг цацаж, нэр төрд халдсан" хэмээн хуулийн байгууллагад хандсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Харин тус бичлэгт гарсан, хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй гомдол гаргаагүй байна.