"Шинэ оны анхны нарыг харахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Бурхан Халдун ууланд ирсэн учир иргэдийг уул руу гаргахгүй, цагдаагийн хамгаалалт авсан байна. Ингэснээр иргэдийн зорчих эрх хязгаарлагдаж байна" хэмээн иргэн Б.Цэгмэдийн ярьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын Газраас "Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 1-нд Бурхан Халдун ууланд очоогүй" гэх тайлбарыг өгчээ.