x

Ө.Сумъяабаатар: 2023 оны дүүргийн төсөв, Татварын орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллана

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр 2022 оны улс, нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт болон 2023 онд дүүргийн төсөв, татварын орлогыг биелүүлэхийн тулд хэрхэн яаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр болон холбогдох хэлтсийн дарга нар мөн дүүргийн Төрийн сангийнхантай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Дүүргийн Татварын хэлтэс 2022 онд улс, дүүргийн төсөвт бүрдүүлэх ёстой татварыг 100 хувь биелүүлсэн ч нийслэлд төвлөрүүлэх татвар 88,2 хувийн биелэлттэй байгаа юм. Иймд 2022 онд нийслэлд төвлөрүүлэх ёстой орлого яагаад тасалдсан талаар дүүргийн Татварын хэлтэс болон Төрийн сангийн хэлтсийнхнээс тайлбар, мэдээлэл авлаа.

Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр 2022 онд нийслэлд бүрдүүлэх татварын биелэлт 88,2 хувьтай байгаа. Татварын орлого тасалдсан шалтгаан нь цалин орлогоос бүрдүүлэх татвар буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 13 нэр төрлийн орлогоос 4 төрлийн орлогыг 12.5-27.6 хувиар давуулан биелүүлсэн бол бусад 10 төрлийн орлого 78.7-99.7 хувийн биелэлттэй байгаа. Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буурсантай холбоотой гэсэн тайлбарыг өглөө.

Тодруулбал, өнгөрсөн 2 жилд ковид цар тахлаас улбаалж хувийн хэвшлийн ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, ажилчдынхаа орон тоогоо цомхотгосон. Үүнээс болж цалин орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн татварын хэмжээ буурсан. Гэсэн хэдий ч ААН-үүд хуримтлагдсан татварын өрөө урт хугацааны график гаргаад төлөөд явна гэдгээ мэдэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга 2023 онд татварын орлогыг бүрдүүлэхэд дүүргийн зүгээс бүх талаар нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд улмаар Ажлын хэсэг байгуулж, цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч  ажиллахаар боллоо. Үүнд, 

  • Газрын албаны бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээг авах, 

  • Дүүргийн Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулах,

  • Татварын олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах,

  • Хогноос авах татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ААН-үүдийн байгуулсан хогны гэрээг хянах, шинэчилсэн гэрээг дахин байгуулах,

  • Ингэхдээ дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг оролцуулсан хамтарсан уулзалтыг зохион байгуулах, мэдээлэл солилцох

  • Авто тээврийн хэрэгслийн татварын төлөвлөгөөг бүрдүүлэхэд Замын цагдаагийн хэлтэс болон 34 хороотой хамтарч ажиллах,

  • Дүүргийн хэмжээнд байгаа бүх ААН-ийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх,

  • Хороодод үл хөдлөх хөрөнгийн тооллогыг дахин хийх. Ингэснээр нуугдмал орлогыг ил болгох

Түүнчлэн татвар бүрдүүлэхийн тулд шаардлагатай шаталсан арга хэмжээг авна гэдгийг Татварын хэлтсээс мэдээллээ.

Энэ үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр “2023 онд татвар бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх хүчин зүйл байгаа. Үүнд, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаатай холбоотойгоор татварын хэмжээ нэмэгдэх, өмнөд хөрш хилээ нээхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид идэвхжиж, эдийн засаг эргэлтэд орно гэсэн хүлээлт байна” гэсэн юм.

Дашрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 2023 онд нийт 173,964,138.1 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс

  • Нийслэлийн төсөвт 123,592,259.8 төгрөг

  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 7,142,200.0 төгрөг,

  • ДОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 1,585,584.4 төгрөгийг төвлөрүүлэхээр дүүргийн ИТХ-аас баталсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 11 цаг 44 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 11 цаг 51 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 12 цаг 13 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top