Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 282 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б нь бусдаас хахууль авсан, 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, хоригдлуудын 10 сая 520 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь хуурамч баримт бичгүүдийг үндэслэн нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүд:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113
- Өмчлөх эрхийн эсрэг 96
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
- Эдийн засгийн 2
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 17
- Авлигын 8
- Амьд явах эрхийн эсрэг 11
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
- Хуурамч баримт бичиг үйлдэх 6 гээд нийт 282 хэрэг.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,350, мөрдөн байцаалтын 1,096 хэрэгт хяналт тавьжээ.