Нийслэлий Төв талбайд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ны өдөр болох "Мөнгөн үдэш" арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Уг арга хэмжээнд Ice top, S4, Fla, дуучин Nene, O.Z, Ginjin, Mrs.M, Тоонот, Сүнс, Татар, Lumino, дуучин Ж.Алтанцэцэг, GangBay нарын уран бүтээлчид оролцоно.
Цэнгүүн 21:00-00:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд он солигдох мөчид нийслэлийн хоёр цэгт буюу Төв талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.
Цар тахлын улмаас "Мөнгөн үдэш" арга хэмжээг 2019 оноос хойш зохион байгуулаагүй юм.