Хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа өчигдөр суллагджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс иргэн Г.Загдаад 2020 оны арваннэгдүгээр сард зургаан жил, 60 хоногийн хорих ял оноосон бөгөөд ялынхаа 1/3-ийг эдэлсний дараа магадлангаар суллагдсан байна.
Г.Загдаа нь 2021 оны долдугаар сард УИХ-аар баталсан Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, хорих ялаас тодорхой хугацаа хасагдсан бөгөөд хүмүүжих хугацаандаа зөрчил, дутагдал гаргаагүй тул ялын хугацаа дуусахаас жилийн өмнө шүүхийн шийдвэрээр суллажээ.
Г.Загдааг өөрийн тэргүүлдэг "Зөв амьдрах ухаан" ТББ-д ирсэн зарим хүнийг хүчирхийлсэн асуудлаар эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн 2020 оны дөрөвдүгээр сард хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлсэн билээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцож6 жил 60 хоногийн хугацаатай хорих ял оноосон юм байна.
Мөн түүний эхнэр Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус оноожээ.
2021 оны хоёрдугаар сарын 25-нд шүүгдэгчдийн гомдлоор давж заалдах шатны шүүх хурал хуралдсан ч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.