x

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ ирэх онд 8 хувь нэмэгдэнэ

Төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчилж, цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх таван багц асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар 2023 оны нэгдсэн төсөвт тусгасан байна.

  1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ нь нийт 153 ялгаатай цалинтай байна. Үүнийг ирэх онд өөрчлөн төрийн захиргааны албан тушаалын 15 зэрэглэлийг 10, тусгай албаны 18 зэрэглэлийг 13 болгон нягтаршууллаа. Мөн үндсэн цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоон нэг шатлалтай болгов. Ингэснээр төрийн захиргааны 14 мянга орчим, төрийн тусгай албаны 40.7 мянга орчим албан хаагчийн цалин 12-15 хувь нэмэгдэнэ. Уг арга хэмжээнд улсын төсвөөс 141.3 тэрбум төгрөг зарцуулна.

  2. Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр Засгийн газар 2022 онд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарын төрийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Үр дүнд нь 1-4 дүгээр шатлалын цалинтай 106.7 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин дунджаар 9 хувиар нэмэгдсэн.

  3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 550,000 төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 8 хувиар нэмэгдэж байна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийн төрд ажилласан жил бүрд нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгосноор цалин хөлс нь 2-5 хувиар нэмэгдэх боломжтой болно.

  4. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр 160 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэж, төрийн албанд чадварлаг албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ. Уг арга хэмжээнд 50.1 тэрбум төгрөг зарцуулна.

  5. Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орон нутгийн нэмэгдэл олгохоор боллоо. Мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө төрийн захиргааны албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой байдлаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр орон нутгийн 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс 20-100 хувиар нэмэгдэнэ. Түүнээс гадна захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, төвлөрлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ арга хэмжээнд улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулна.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 14 цаг 45 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 14 цаг 52 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 15 цаг 14 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top