Баянгол дүүрэг БНСУ-ын Чусон их сургууль болон Гуанжү хотын Дунг-Гү дүүрэгтэй боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд Дунг-Гү дүүргийн дарга ноён Им Тэг, Чусон Их сургуулийн захирал ноён Мин Ёнг Дун болон албаны бусад төлөөлөгч оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулснаар олон улсын солилцоо, боловсрол, соёлын төслүүдийн хамтын ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг төрөлжсөн салбар дахь солилцоо, солонгос хэлний боловсрол, хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах юм.