x

Соёлын яам төмс тараах биш, түмнийг гэгээрүүлэх ёстой!

Монгол Улс соёл хариуцсан яамтай болоод гурван жил болж байна. Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү сошиал дагаж хөөсөрдөг, хөвдөг яам болжээ.

Өнөөдрийн энэ нийгэмд, олон нийтэд гэгээрэл, гэрэл хэрэгтэй байна. Уншуулж судлуулж, урагш ахимаар байна. Олон жилийн дараа эргэж сэргэсэн соёлын асуудал эрхэлсэн яам нь амьд уу? У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр өрхийг нь сөхөөд, үүд хаалгыг нь нээгээд, мөнгө төсвийг нь шийдээд өгсөн санагдана. Одоо л улс оронд соёлын бодлого онцгойроод гараад ирэх нь гэж олон нийт хүлээсэн.

Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү төмс тарааж, түмнийг бухимдуулах болсон нь худлаа биш. Харин үндсэн чиг үүрэг болсон соёлын бодлогоо Утга зохиол, Уран зураг, Дуу хөгжим, Кино урлаг гээд тус тусдаа ТББ-уудад лаахайдаад орхисон хэвээр. Нэгдсэн бодлого байдаггүй юм уу, чиг зүгээр хангадаггүй хэрэг үү? Шинэ яам төлөвших, торниж бойжих явц дуусаагүй л байна уу?

Өнөөдөр иргэн бүрд нийгмийн соёл гэгээрэл, яаж дутагдаж байгааг бодлого тодорхойлгч нар нь хар. Олон нийтийн телевизүүдээ хар. Гаднын хуулбар шоу, сугалаа, Хятад Солонгос кино. Үзэгчдээсээ аль хэдийн хоцорсон нэвтрүүлгүүд. Улиг болсон хэдэн ток шоу дүүрсэн хэдэн сувагтай. Үндэсний телевиз нь зурагдсан пянз шиг болж зууны хагас тэртээх шигээ л сууж байна. Үзэл санааны өөрчлөлт, дэвшилд хөтөлсөн ямар ч хөтөлбөр, контент алга. Монголчуудын эв нэгдэл, эх оронч үзлийг эрхэм болгосон, улс орны язгуур эрх ашгаа дээдэлсэн ямар контент, нэвтрүүлэг хаагуур гялайж гялтайгаад байна аа? Нөгөө кино урлаг дэмжих сангийн мөнгө яасан бэ. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, цогцолбор барих юу болсон бэ? Бурханд булаалгаж орхисон билүү. Буцаагаад авч чадсан бил үү, Сайд аа!

Хүн төрөлхтний болон өөрийн улсын сонгодог ном зохиол сурталчилсан ямар арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна, та нар. Гадаадаас хуулбарласан уран бүтээлүүдийн давлагаа. Хяналтгүй харь соёлын довтолгоонд гараа өргөөд бүрэн сууж орхисон уу. Ардын урлаг өв соёлын арвин урын санд нэг юм долдойдож. Түүгээр ажил хийсэн болж. Өмнөх үеийн өв соёлоо хойно урдаа барин гадаадаар гангарч яваа сайдын сургаас өөр танай яамнаас тоймтой чимээ ч алга. Хийж хүчрэхгүй байна уу? Сэтгэх сэтгэлгээний чадамж үнэнхүү дутаж сууна уу?

Монгол Улсын соёл гэгээрлийн алтан хөмрөг хариуцна гэдэг, Соёлын аугаа их сэтгэгчид, зохион туурвигчдын байгууллага толгойлоод сууна гэдэг тэнэг зоригтой, эвсэл хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил биш ээ. Уран мэдрэмж ухааны цараа алстай хүмүүсийн л ажил. Харин ч урлагийн салбарт өөрсдийн хүчээр яваа талбар, талбарын хувь уран бүтээлчдийн олон жилийн сэтгэл зүтгэл бүтээл дээр соёлын яам шошгоо хадаж хэдэн жил амь тээх гэсэн юм. Эсвэл мундаг сайдын дор мунхаг хүмүүс байгаад байна уу? Сайд нь сайн, баг нь бараан байж ч болно шүү дээ.

Хэрэв тийм бол сайдаараа халхавч хийсэн салбадай нараа яамнаасаа зайлуул. Чаддаг мэддэг хүмүүсээр хүрээлүүлээд чамбай чанга ажиллаад эхэл. Үндэсний соёл чиг баримжаа гэдэг үнэндээ ганц сайдын гадаад хэлний мэдлэг. Энэ тэндээс нь хагас хугас хуулсан эмх цэгцгүй олон улсын соёлын хэлтэрхийг эвлүүлж ойлгохыг хэлдэггүй байх аа. Энэ нийгмийн стресс бухимдлыг анагаах ямар кино, контент байна гаргаад ир дээ. Ямар соён гэгээрлийн нэвтрүүлэг, ямар санал болгох ном зохиол байна вэ чиглүүлээд өг л дөө. Сошиалын хар барааныг жаахан сүлж гэгээ оруулах талаар бодож төлөвлөсөн юм байна уу. Арга ухаан алга уу. Соёлын Яам минь ээ! 

Hollywood гэж хол харайхаасаа өмнө, Netflix гэж нэвт үлээхээсээ урьтаж ядаж нүүдэлчин угсаатан Монгол туургатандаа хүрч ажил аа. Хэдхэн жилийн өмнө даган дуурайдаг байсан Өвөр Монголчууд өмнө чинь гарчихлаа. Тэгэхэд тусгаар улсын соёл тулгандаа сүүмэлзсээр байх уу. Аялал жуулчлал гээд Ерөнхий сайд ирэх жилээс дэлхийд хаалгаа дэлгэлээ. Ерөнхийлөгч нь Их Хааны музей, Төв номын сан бариулаад өгчихлөө. Одоо Үндэсний Урлагийн Их Театрын төсөв хөрөнгө бүрэн шийдүүлчихлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар тултал дэмжээд л байгаа харагдах юм. Ядаж БОАЖЯ- тай ажлаа уялдуул, хамтран ажиллах гэрээ, чиглэлээ тодорхойл. Аймаг сумдын соёлын байгууллагыг жуулчны бааз байгууллагуудтай холбож өг. Урын сан нь орон нутгийн үзэгчдэдээ эл доль болчихсон үдэшлэг голдуу ажиллагаатай өчнөөн сумдын соёлын төв байна.

Саяхан л УИХ-ын зарим гишүүд хэдхэн сумын соёлын төвийн төсөв хэлэлцэхэд хөдөөгийн соёлын төвүүдийг чинь асар буруу ойлголттой явдаг нь харагдсан. Та нарын л байгаа царай тэдэнд ч, нийгэмд ч ийм ойлголт өгч байгаа юм шүү. Энэ улс орон, иргэдэд соёлын чиглүүлэгч чиг баримжаа хэрэгтэй байна аа. Чинбатын охин минь чиглүүлээрэй алив ээ, алив. Тавлаж байгаа юм шиг асууя. Та нар ч өөрсдөө соёлынхоо талаар таг баримжаагүй тас харанхуй тууж яваа даа. Тархины тэжээл болсон соёлын асуудлаа өнөөдрөөс эхлэн танай яамнаас нэхэх болно. Өөр бусад уран бүтээлчдээ ч ер нь уриалъя. "Соёлоо соёолуулъя" давлагаа үүсгэхээс ч өөр арга алга. Нийтэлдэг бичдэг бүхэн нэгдээд явчихна гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлчид минь энэ тал дээр сэрж уриалах цаг болжээ. Үндэстний соёл харанхуй байна хүмүүс ээ! Нийгэм ийм байгааг харахаар нэхэхээс ч өөр ямар ч арга алга. Иргэдээ соёлжуулахгүй юм бол Соёлын нэрээ солино уу, сайд аа.

О.Түвшиндэмбэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 14 цаг 22 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 14 цаг 29 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 14 цаг 51 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top