Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлалтай Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн өндөр" түүхэн башилгыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд хамгаалалтад авах захирамж гарсан.
Үүний дараа нийслэлийн удирдлагууд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчид шилжүүлсэн нь хууль зөрчиж байна хэмээн үзэж, шүүхэд хандсан юм. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс энэ сарын 15-нд шийдвэр гарч "Гоожингийн өндөр"-ийг нийслэл мэдэлдээ авч чаджээ.
Ингэснээр төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан "Гоожингийн Өндөр"-ийг сэргээн засварлаж, музей болгох ажил эхэлжээ.