Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа.
Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, 2022 оны ажлын үр дүнгээ танилцуулах зөвлөлдөх уулзалтыг Баянгол дүүргээс эхлүүлээд байна. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нь өнгөрч буй онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад чиглэж ажиллахаар зорьсон.
Тус зөвлөлөөс “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалт, “ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж. Нийслэлийн “Охидын зөвлөл” байгуулжээ. Мөн нийслэлийн тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгүүдэд ажиллаж, 2022 оны төсөвт шаардлагатай хичээл практикийн зардлыг тусгуулсан байна. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн “Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдаад 1 жил болжээ. Бид 2022 онд дэвшүүлсэн 5 зорилтынхоо үр дүнг хороо, дүүрэг, нэгжүүд дээр хэрхэн хэрэгжсэнийг дүгнэх, 2023 оны ажлын төлөвлөгөө, санал санаачилгаа танилцуулж, хороод дээр ажиллаж буй эмэгтэйчүүдийнхэээ саналыг авах зорилготойгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.
Баянгол дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Түмэндэмбэрэл “Баянгол дүүргийн эмэгтэй төлөөлөгчид албан ёсоор 2022 оны 6 сарын 27-ны өдөр эмэгтэйчүүдийн зөвлөлөө Хурлын даргын тогтоолоор батлуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Бидний хувьд эмэгтэйчүүдийг ажил орлоготой, боловсролтой байх, төрөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эх хүүхдүүдэд ойрхон байхад илүү чиглэж ажилласан” гэв.
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн маргааш Хан-Уул дүүрэгт ажиллана.