x

Сүхбаатарын талбайг “шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн гэв

Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал 19 өдөр үргэлжилсэн. 

Тус жагсаал цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өчигдөр орой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг хүргэж байна.

“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаанд цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг аливаа гэмт халдлагаас хамгаалах, хэв журам сахиулан нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.

Мөн жагсаал, цуглаан олон хоногоор гадаа суулт хэлбэрээр үргэлжилж, цаг агаарын байдлаас шалтгаалан жагсагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллага, эмч нар тогтмол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан.

Улмаар өнөөдөр /өчигдөр/ Нээлттэй хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулагдахтай холбоотойгоор Төрийн ордны баруун хойд талын хаалганд нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.1, 43.2.5-д заасны дагуу эрүүл мэндийг нь эрсдэлд учруулахгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар эрүүл мэндийн ажилтнууд шаардлага, зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан, иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад хүргэх ажлыг хамтран зохион байгууллаа.

Дээрх зохицуулалтын хүрээнд эмнэлгийн байгууллагаас жагсагчдад эрүүл мэндээ хамгаалах талаар тодорхой шаардлага тавьсан бөгөөд өнөөдөр /өчигдөр/ 10:00 цагаас Төрийн ордонд зохион байгуулагдана хэмээн зарлагдсан нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд оролцоно гэсэн иргэд Төрийн ордны баруун хаалганы ойролцоо нүцгэлж эрүүл мэндэд нь хохирол учрах нөхцөл байдал үүссэн тул эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа иргэдийг эрүүл мэндэд нь учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 30 иргэнээс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 8, нийт 27 иргэнийг боломжит зай талбай бүхий байршилд хүргэж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн энэ үеэр насанд хүрээгүй нэг иргэнийг ар гэрт нь, хоёр эмэгтэйг гэрт нь буцаасан.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эд зүйлс /эсгий, дэвсгэр, дээл, бусад/-ийг гурван автомашинаар ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн агуулахад түр хугацаагаар хадгалахаар хүргэсэн. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн иргэдийг баривчлан, саатуулж байгаа явдал биш бөгөөд харин эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэж үзсэн тул тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан болно.

Одоогоор дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй байна.

Хүйтний цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суулт зарласан иргэдийг Соёлын төв өргөөнд байрлуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг нь хангах зорилгоор Сүхбаатарын талбайг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс шаардлага тавих байдлаар чөлөөлсөн болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 13 цаг 21 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 13 цаг 28 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 13 цаг 50 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top