Монгол Улсын иргэний үнэмлэхийн шинэ загвар дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичигдэхгүй. Энэ сарын 13-наас (2022.12.13) хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд шинэ загварын иргэний үнэмлэхээ авна. Шинэ үнэмлэх дээр иргэний регистрийн дугаар, гэрийн хаягийг хасч, зөвхөн иргэний бүртгэлийн 12 оронтой тоо бичиг.дэж байна. Энэ нь иргэний хувийн мэдээллийг нууцалж байгаа хэрэг юм.
Ингэхдээ иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд шинээр үнэмлэх авах шаардлагагүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно. Харин 16 насанд хүрээд шинээр үнэмлэх захиалах, 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед иргэний үнэмлэх захиалсан тохиолдолд шинэ загварын иргэний үнэмлэх олгогдох юм байна.
Шинээр захиалсан тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ өөрчлөгдөхгүй. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ дээр Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн мөнгө нэмэгдэнэ.