x

"Хүүхдийн тэтгэмж тогтоолгох төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үнэгүй авах боломжтой"

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар өнөөдөр УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2022 оны долдугаар сарын 1-нд баталсан бөгөөд аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхийн тулд шүүхэд хандаж, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Анх 2013 онд УИХ-аас Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталсан. Үүний дагуу ХЗДХ-ийн яамны харьяанд Хууль зүйн туслалцааны хүрээлэн байгуулж, улсын өмгөөлөгчдийг ажиллуулж эхэлсэн.

Тодруулбал, эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан төлбөрийн чадамжгүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсан гэсэн үг.

Хууль зүйн туслалцааг илүү хүртээмжтэй болгох асуудлыг олон жил судалсны үр дүнд иргэн болон захиргааны зарим төрлийн маргаанд энэхүү үйлчилгээ шаардлагатай байгааг тогтоосон.

Хуульд оруулсан гурван чухал өөрчлөлт бий.

Үүнд: 

  1. Хууль зүйн туслалцааны төрлийг нэмэгдүүлсэн,

  2. Зөвхөн эрүүгийн хэрэгт яллагдагчаас гадна иргэний хэрэг маргааныг өмгөөлөх,

  3. Улсын өмгөөлөгч орон нутагт хүрэлцээ муу учраас өмгөөллийн эрхтэй хүнээр гүйцэтгүүлэх боломжийг нээсэн.

Хэн хууль зүйн туслалцаа авч болох вэ?

  • Эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шүүгдэгч, ялтан

  • Хүүхдийн тэтгэмжийн хэмжээ тогтоолгох иргэн

  • Үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч

  • Хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид

Хамгийн чухал шаардлага нь төлбөрийн чадваргүй иргэд энэхүү хууль зүйн туслалцааг авах юм. Өөрөөр хэлбэл, хүн амын өрхийн мэдээллийн санд ядуурлын төвшнөөс доогуур гэж тодорхойлогдсон иргэн дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой гэсэн үг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Enhbolor (172.69.252.133)
    2 hvvhediin tetgemj togtoolgohoor shvvhed ogood 2 jil eren haij bna. Haana bgaag ni haana ajillaj bgaag ni horooniihoo tsagdaad zaaj ogood baihad hodlohgvi bn zaawal zorchil gargaj tsagdaad barigdahgvi l bol ymarch arga baihgvi geed bh ym ervvgiin hereg bish iregnii hereg bolhoor ingej toodoggvi ymuu tsaana ni 2 hvvhediin erh ashig zorchigdoj baidaggvi ymuu
    2022 оны 12 сарын 21 | Хариулах
  • Gan Ganaa (172.69.45.142)
    Хүүхдийнхээ тэтгэмжийг цаг тухайдаа өгөхгүй юмаа ямар арга хэмжээ авдаг вэ?
    2022 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 13 цаг 22 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 13 цаг 29 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 13 цаг 51 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top