Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрт 14 шугам хэвийн ажиллаж, өдөрт 2,000 тонн гаруй шахмал түлш үйлдвэрлэж байгаа талаар мэдээллээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд "Шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3,500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна" гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарт тогтмол хяналт тавьж, агуулах, борлуулалтын цэг, үйлдвэрлэж буй шахмал түлш, түүхий эдүүдээс дээж авч, шинжилж байгаа аж.