x

Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргэх eBARILGA цахим системийг нэвтрүүллээ

Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор вэб, аппликэйшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо.

Тодруулбал, www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээлэл, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын мэдээлэл болон Улаанбаатар хотын орон зайн мэдээ, мэдээлэл зэргийг авах боломжтой.

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний хүсэлтийг илгээж, шийдвэрлэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрдэж байна. Харин “eBARILGA” гар утасны аппликэйшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болно.

Вэб, аппликейшн хосолсон тус “eBARILGA” цахим системийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу хийх цахим шинэчлэлийн хүрээнд “eBARILGA” цахим системийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд 22 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хамгийн их хүсэлт ирүүлдэг найман төрлийн үйлчилгээг www.E-Mongolia.mn порталаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа.  

2022 онд нийт  9,000 орчим хүсэлт хүлээн авч, шийдвэрлэснээс 23.1 хувийг нь цахимаар хүлээн авсан. Энэ системийг нэвтрүүлснээр иргэд, олон нийтэд мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай хүргэхээс гадна тэдний гомдол, хүсэлтийг хүлээн авч, яаралтай шийдвэрлэх боломж бий болно.

Цаашид барилгын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар олгох ажлыг цахимжуулахаар ажиллаж байна. Иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, мөн зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулснаар нэг талаас иргэдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар авдаг болно. Нөгөө талаас авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахаас сэргийлэх, хүнд суртал буурах ач холбогдолтой” хэмээв.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа системийг танилцуулахдаа “Энэ систем нь улс болон нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа цахим хөтөлбөрүүдтэй уялдаж ажилладаг. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт нэвтрэлтийн нэгдсэн “ДАН” системээр www.ebarilga.ub.gov.mn порталд нэвтэрч, өөрийн эзэмшилд байгаа газар, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллээ шалгах боломжтой. Түүнчлэн оршин суудаг газрынхаа төлөвлөлт, барих барилга зэргийг ч харж болно.

Аппликэйшний хувьд мөн “ХУР”, “ДАН” системээр нэвтэрч өргөдөл, санал гомдлоо хүргүүлэх, хот төлөвлөлт, барилгатай холбоотой зөрчлийг мэдээлэх боломжтой” хэмээн онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 15 цаг 21 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 15 цаг 28 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 15 цаг 50 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top