x

Нийслэлийн гудамж, зам талбайд өчигдөр 35 тонн бодис, 135 тонн давс, 12 тонн хайрга цацжээ

Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй хэмээн мэдээлсэн.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистраль төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацжээ.

Тодруулбал, өнгөрсөн хоногт цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацсан байна.

Тус хугацаанд “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцсан Ар гүнтийн даваанд арванхоёрдугаар сарын 15-16-нд бага зэрэг цас орж, хүчтэй шуурсан. Цас хунгарлаж, даваа, гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн, давс, бодис, хайрга дайрга цацаж, хонож ажилласан байна. Мөн нийслэлээс алслагдсан Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт,  Өвөр гүнт зэрэг замд давс, бодис цацсан бөгөөд халтиргаа, гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа аж.

Түүнчлэн зам, талбайн үйлчлэгч нар явган зам, замын нуухны цасыг цэвэрлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор 2,086 тонн бодис, 4,349 тонн давсны үлдэгдэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 15 цаг 27 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 15 цаг 34 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 15 цаг 56 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top