Нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш ашиглаж эхэлснээс хойш агаар дахь тоосонцрын хэмжээ 50 хүртэлх хувиар буурч, харин хүхэрлэг хийн агууламж нэмэгджээ.
Нийслэлчүүд шахмал түлшийг дөрөв дэх өвлөө түлж байна. Түүхий нүүрс түлж байсан үеэс агаарын бохирдол буурсан ч хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн тул Засгийн газраас түлшний чанарыг сайжруулах, хүхэрлэг хийг бууруулах үүрэг даалгаврыг "Тавантолгой түлш" компанид өгсөн байдаг.
Тус компанийн зүгээс стандартаа шинэчилж, түлшний чанараа сайжруулсан байна. Энэ тухай “Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ.
Сайжруулсан шахмал түлшийг шинэчилсэн стандартаар аравдугаар сарын 28-наас эхлэн үйлдвэрлэж эхэлжээ.