НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.
Энэ удаас2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг хамруулав.
Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 36,662,995 баримт системд бүртгэгдсэн бөгөөд үүнээс 37,203 азтан тодорлоо.
Тохирлын дүн:
-
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,115
-
4 орон таарсан /40,000-100,000/: 3,676
-
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 372
-
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37
-
7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
-
8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578
Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай.
Сэтгэгдэл (1)