НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-н буюу лхагва гаригийн 13:00 цагт болно.
Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамаарна.
Сугалаагаар
-
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
-
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
-
51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.
НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохиролд системд бүртгэгдсэн 38,957,902 баримтыг оролцуулснаас 38,885 азтан тодорч байв.