Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны арванхоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн тус улсыг зорьжээ. Мотобуудлагын батальоны энэ удаагийн ажиллагаанд үүрэг гүйццэтгэх бие бүрэлдэхүүний эхний цуваа арваннэгдүгээр сарын 15-нд, хоёр дахь цуваа энэ сарын 1-ний Өмнөд Суданыг зорьсон байна.
Энхийг сахиулахаар ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цувааны онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байна. Тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагджээ.