Нийтийн эзэмшлийн орц, гарц болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгах, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.
Тус албан даалгаварын хэрэгжилтийн хүрээнд Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсны судалгааг нэгтгэн гаргасан бөгөөд энэхүү ажлыг цаашид Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтран хэрэгжүүлэх юм.
Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэнд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайсаа буулгаж, албан даалгаварын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу!
Сэтгэгдэл (1)