"Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, Гэр бүлээ, Орчин тойрноо" нэгдмэл уриан дор зохион байгуулагдаж буй жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нэгдэж, "Цагаан туузтан хөдөлгөөн" өрнүүлсэн. Тус хөдөлгөөнд нэгдсэн хэн бүхэн хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэх утгыг илэрхийлдэг.
Аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтран "Стресс менежмент", "Стрессгүй ажлын байр" сэдэвт сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж ЦХХХЯ, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны албан хаагчид болон орон нутаг дахь салбар байгууллагын нийт 100 орчим албан хаагч хамрагдлаа.
Тус аянд манай улс 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.