Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний хувьд арванхоёрдугаар сарын 7-нд болсон Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хурлын үеэр шаардлагатай бол өөрийгөө шалгуулахад бэлэн гэж хэлж байсан.
Ажлын хэсгийн зүгээс Гаалийн ерөнхий газар, бусад төрийн байгууллагын оролцоотойгоор нүүрсний хулгайг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй гэж үзсэн.
Ерөнхий сайдын тушаалаар Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. Ингэснээр гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзсэн" гэлээ.
Сэтгэгдэл (3)