Нүүрсний хулгайн хэргийн эздийг нэрлэхийг шаардсан иргэдийн тайван жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр жагсагчдын нэг үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийллээ.
Үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэй, “Бид өнөөдөр ямар их хэмнэлт хийж амьдарч байгаа билээ. Би 100 мянган төгрөгтэй дэлгүүр орохоосоо айж байна. 2500 төгрөгөөр нэг кг боов авч иддэг байсан бол өнөөдөр ганц бичень хүрэхэд ч хэцүү байна. Залуус та нар нэгдэж энэ шударга бус байдлыг өөрчлөх ёстой. Хэн нэгний турхилалтад битгий автаарай гэж хэлмээр байна” гэлээ.