Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 10 хүнийг цагдан хорьжээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-нд нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрстэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг хэлж байсан юм.