Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсан жагсаал Төв талбайд дөрөв дэх өдрөө болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр жагсагчидтай уулзахаар гарч ирэв.
Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр "Нүүрсний хулгайч нарын 40 их наяд төгрөгийг улсын төсөвт авъя. Хэдэн жилийн хулгай юм бэ? Нэрийг нь зарлах цаг болсон юм биш үү? Таныг таван жил хүлээлээ. Ерөнхийлөгчөөс, Ерөнхий нарийн бичгийн даргаас та битгий айгаач. Битгий нууж, ерөнхий байгаач. Ард түмнээ хүндэл л дээ. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя" гэлээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавиад яг 21 хонож байна. Улстөрчдийн нэр удахгүй тодорно. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний луйвартай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах болно.АТГ, Тагнуулын ерөнхий газар ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагуудад ажиллах боломжийг олгох ёстой. Засгийн газраас өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл болж, 100 хүртэл хүн орж болно" гэлээ.
Үүний дараа жүжигчин У.Цогтбаяр "Ажлын хэсэгт нь би ороод юу ч мэдэхгүй юм чинь мэддэг хүмүүсийг нь оруулмаар байна. Их сургуулиудын доктор, профессорууд, эрдэмтэн багш нар, хуульч, эдийн засагчид гэх мэтчилэн боловсрол өндөртэй хүмүүс нь дариухан ирээд ажлын хэсэгт нь ороод өгөөч" гэлээ.
Сэтгэгдэл (3)