БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Монгол улсад нүүрсний хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд туслахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Төв талбайд эсэргүүцлийн жагсаал болохтой зэрэгцэн Монгол болон ОХУ-ын цахим орчинд “БНХАУ Монголын Засгийн газарт нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн” гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл ОХУ-ын Төрийн мэдлийн “TASS” агентлагийн сэтгүүлч хэвлэлийн хурлын үеэр уг асуудлыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Бид уг нөхцөл байдлын цаад учир шалтгааныг сайн мэдэхгүй. Найрсаг хөршийн хувьд Монголын төр үүссэн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, зохих арга хэмжээг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монголын талаас албан ёсны хүсэлт гаргасан тохиолдолд БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай туслалцааг үзүүлэхэд бэлэн” гэжээ.
Сэтгэгдэл (1)