Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэж, хулгай хийсэн хүмүүсийг зарлахыг шаардан Төв талбайд хоёр өдөр жагссан юм. Уг жагсаалыг бүртгүүлээгүй хэмээн Хотын дарга Д.Сумъяабазар албадан тараах тухай захирамж өчигдөр орой гаргасан.
Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн.
Тэгвэл энэхүү захирамжийг оройдоо цуцалсан байна.
Тодруулбал "Иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал ариллаа.
Иймд Нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгож, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа" хэмээн мэдээлжээ.