Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй" гэдгийг мэдэгдлээ.
Түүнчлэн нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (2)