x

Карт уншигч төхөөрөмжгүй автобуснуудыг дайчлан үйлчилгээнд явуулж байна

Өнөөдөр өглөө нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарчээ.

Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний 06:30-09:30 цагт дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройн 17:00-19:30 цагт дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явж, нийт 1029 автобус иргэдэд үйлчилнэ хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл нэг өдөрт 134 тонн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдолоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй гэв.

Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас "ЗОРЧИГЧИДДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан өнөөдрөөс үйлчилгээнд явуулж эхэлжээ. Шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана.

Цагдаагийн байгууллагаас Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоолд хяналт тавин ажиллаж байгааг мэдээлсэн байна.

Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн хаагчид шалгах төхөөрөмж, “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулах аж.

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 15 цаг 25 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 15 цаг 32 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 15 цаг 54 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top