Энэ сарын 1-нд буюу өнгөрөгч пүрэв гаригт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан, хоёр ажилтныг эрэн хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлсэн.
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан. Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай хэмээн үзэж, эрэн хайх ажилагааг эхүүлсэн байдаг.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган парклуулж, цагдаагийн хамгаалалтад авчээ.
Мөн гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үеэр “Тэс петролиум” компанийн ажилтан 49 настай, эрэгтэй, 43 настай, эмэгтэйн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ