Төв талбай дээр шинэ жилийн баяртай холбоотойгоор тохижилтын ажил хийгдэж байгаа. Тэгвэл олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буй ТҮЦ-нүүдийн талаар НЗД-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар хийлээ.
Тэрээр "Тохижилтын ажил одоогоор дуусаагүй байна. Дууссаных нь дараа Төв талбайг зорин ирэх иргэдэд халуун уух зүйл зэргээр үйлчлэх зорилгоор дээрх задгай мухлагуудыг байрлуулсан" гэв.
Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир мөсөн гулгуурын талбай байгуулах гэх мэтээр хүүхэд, залууст зориулан Төв талбайгаа засаж, чимэглэж байна. Түүнээс биш янз бүрийн зах, худалдаа биш" хэмээн тайлбар бичсэн байсан юм.