Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш болж, аймгийн төсвөө эцэслэн батална. Иймд өнөөдөр тус аймгийн Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2023 оны төсвийн төслөө хэлэлцлээ.
Ирэх жил Өмнөговь аймгийн бүх иргэн “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр авдаг байсан 30 мянган төгрөгийг 7 дахин нэмэгдүүлж, 210 мянган төгрөг авах болжээ. Мөн төрийн албан хаагчдынхаа цалинг 400 мянган төгрөгөөр нэмж, говийн нэмэгдэл олгох болсон байна.
Энэ тухай болон 2023 оны төсвийн бодлогод орж буй өөрчлөлтийн талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан ярьж байна.