Залуус нэгдэн “Ажлаа хий” жагсаалыг зохион байгуулсны дараа Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Тус хууль нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил тэмдэглэх боломжгүй. Харин хувиасаа мөнгө, төлбөрийг гаргаж баярлаж болох аж.
Тодруулбал, доорх албан байгууллага, хувь хүмүүс тус хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдах юм байна.
-
Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна
-
Төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч
-
Төсвийн байгууллага, түүний албан тушаалтан
-
Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан
-
Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан
-
Төв банк /Монголбанк/
-
Улсын болон орон нутгийн төсөв
-
Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан
-
Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад, дотоод эх үүсвэрээс авсан зээл
-
Гадаад болон дотоодын эх үүсвэрээс олгосон хандив, тусламж
-
Орон нутгийн бүх төрлийн сан
-
Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл
Сэтгэгдэл (1)