"Хүннү-2222" хорооллын цахилгаан шатнаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, "Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл арваннэгдүгээр сарын 29-ний өдөр буюу өчигдөр 12:39 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн "Хурд" группийн захиалгаар баригдаж буй "Хүннү-2222" хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байдал тогтоогджээ.
Тус хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.