Өнгөрсөн сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл одоо прокуророос шүүхэд шилжжээ. Хэрэгтэй холбоотойгоор ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл гэмтэл нь дархлаа болон бусад хүчин зүйлээс болж хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөнө. Эхлээд хүнд бэртэл авчхаад хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тохиолдол ч байдаг. Дахиад л дүгнэлт гарч зүйл анги өөрчлөгддөг. Хүний биеийн онцлог гэж байгаа. Нөхцөл байдлууд болон бугшаад явах бололцоотой.Цаашдаа шүүх шинжилгээний хуулиуд өөрчлөгдөж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг прокурорын зөвшөөрлөөр гаргаж байгаа этгээд өөрөө тайлбарлана” гэлээ.