Өчигдөр орой буюу энэ сарын 27-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэ АН-ын дарга С.Эрдэнийн албан өрөөнд орж лайв хийж, тэдний дунд багагүй зөрчил үүссэн бичлэг цацагдсан. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ “лайвтай зочин” гэх өөрийн шууд дамжуулалтаа С.Эрдэнэтэй хамт хийхээр уулзжээ. Гэвч лайв маргаанаар үргэлжилсэн байна.
Ийн С.Эрдэнэ дээрх асуудлаараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна.
Тодруулбал, С.Эрдэнэ цагдаад өгсөн гомдолдоо “Өөрийн гар утсаа алдсан, байгууллагад хохирол учруулсан” гэж дурджээ. Харин иргэн Д.Мөнх-Эрдэнэ “Миний эрх чөлөөнд халдсан” хэмээн гомдолдоо дурдсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн С.Эрдэнийн өмгөөлөгчдийн зүгээс Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байр суурьтай байж болзошгүй байгаа аж.