Өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцжээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Туул, Сэлбэ гэх мэт голуудын дагуу сэргээн засварлах ажлууд хийхэд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэж байгаа. Эх үүсвэр нь юу байх вэ, 60 орчим сая долларыг гадаадын зээлээр гэж сонсогдоод байна үнэн үү" хэмээн асуужээ.
Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Сошиалаар яриад, хүний нэр хүндэд халддаг, гутаадаг байдал хэрээс хэтэрч байна. Сүүлийн үед Сэлбэ, Туул голтой холбоотой асуудал газар авч байна. Энэ дагуу илүү дутуу юм яриад байгаа хүмүүс өөрсдөө тус төсөлдөө орох хүсэлтээ өгөөд, сонгон шалгаруулалтдаа оролцоод мэргэжлийн гэдэг монгол хүнийхээ гайхалтай чанарыг харуулаасай гэж бодож байна. Туул, Сэлбэтэй холбоотой Хятадын зээлийн эх үүсвэр байгаа. Тэрбум доллар аваад идчихсэн юм шиг яриад байх юм” гэжээ.