x

"Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан туршлагатай. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна. Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын туршлага, түүнийг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлж болох талаар Баярмаа Александраас тодрууллаа.

-Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр өөрийн хийсэн судалгааг танилцуулж болох уу?

-Лос-Анжелес хот бол АНУ-ын хамгийн их түгжрэлтэй хотуудын нэг. Улаанбаатар хоттой нэгэн адил түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудал тус хотод тулгараад байна. Лос-Анжелес хотын хувьд зохион байгуулалт нь судалгаанд үндэслэж, төлөвлөгөөний дагуу хэрэгждэг. Харин Улаанбаатар хотын хувьд төлөвлөлт, нийтийн тээврийн зарим чиглэл, эргэлт зэрэг нь зохисгүй байгаа юм. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийн байршил нь маш замбараагүй, төвлөрөл ихтэй, зогсоол нь асуудалтай байна. Түгжрэл ихтэй газруудад авто зам, зогсоолын тал дээр хатуу бодлого, түгжрэл багатай хэсэгт уян хатан бодлого баримтлах туршлага байдаг.

-Лос-Анжелес хотод түгжрэл маш олон жилийн турш тулгамдсан асуудал байсан, одоо ч үүнийг шийдэхээр ажиллаж байгаа гэж та танилцуулгадаа дурдсан. Тэдгээр авч хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцахгүй юу?

-Тээврийн эрэлт, нийлүүлэлт гэж байгаа. Эрэлт гэдэг нь иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаан, зорилго юм. Өмнө нь зам нэмж барих, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, гэрлэн дохионд зохицуулалт хийх гэх мэт зөвхөн нийлүүлэлтэд тулгуурласан арга хэмжээ авч байсан. Харин сүүлийн үед амжилттай хэрэгжиж байгаа арга бол эрэлтэд зохицуулалт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрэлтийг судалж, яагаад, хэзээ, хаашаа, яах гэж, юугаар явж байна гэдгийг олж тогтоон, эрэлтэд тулгуурлан ажиллаж байгаа. Энэ нь хүмүүсийг хүссэн цагт нь, хүссэн газарт нь хүргэхэд чиглэсэн арга хэмжээ гэсэн үг. Түүнчлэн хүний оролцоог багасгаж, авто замын хөдөлгөөн, удирдлагыг автоматжуулахад технологийг маш сайн ашиглаж, энэ нь үр дүнгээ өгч байна.

-Лос-Анжелес хотноо хэрэгжүүлсэн туршлага Улаанбаатар хотод хэр тохирно гэж үзэж байна вэ?

-Мэдээж хэрэг шууд ижил үр дүн гарахгүй. Учир нь хоёр хотын хүн ам, аж ахуйн нэгж, нийгэм, эдийн засгийн байдал ялгаатай. Тэнд хэрэгжүүлсэн арга энд шууд үр дүнгээ өгөхгүй ч зарим ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын нөхцөл байдал, онцлогт тохируулан хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 17 цаг 25 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 17 цаг 32 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 17 цаг 54 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top