Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээлийг өглөө.
Тэрээр "Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл бүрэн хангагдаад дуусч байна, өвөлд үндсэндээ бэлэн. Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг гурван уурхай бий. Шарын гол, Шивээговь, Багануурын уурхай. Энэ гурван уурхай дээр өнөөдөр хүндэрсэн асуудал нь дизел түлшний нөөцгүй болсон.
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас дээрх гурван уурхайг түлшээр хангах нөөцийг улсын нөөцөөс гаргахаар боллоо. Ингэснээр ОХУ-аас нефтийн эхний хэсэг орж иртэл түлш тасрахгүй байх зохицуулалт хийлээ" гэв.