x

"Чингис хаан" одонг монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт хүртээхээр боллоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөр "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. 

Тэгвэл энэ жил "Чингис хаан" одонг АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Доктор, профессор Д.Доржготов нарт хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.

"Чингис хаан" одонг гадаад улсын иргэн анх удаа хүртэж байгаа нь энэ бөгөөд мөн анх удаа хоёр хүнд зэрэг олгох гэж байна.

Энэ талаар ЕТГ-ын Тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр эрхэмд төрийн дээд одон Чингис хаан одонг гардуулах болсныг дуулгаж байна. Энэхүү хоёр эрдэмтэн түүх соёл, байгаль судлалын салбарт ажилласан. Энэ жил Монголчууд бидний хувьд онцгой түүхэн жил болж байна. Энэ хүрээнд АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфордийг шагнахаар болсон. Монголын түүх соёл, Чингис хаан, эзэнт гүрний талаар олон бүтээл туурвисан. Түүний 2004 онд гаргасан “Чингис хаан” бүтээл шилдэг бүтээлээр шалгарч, энэ бүтээлээр Чингис хаан болон дэлхийн түүхэнд үлдсэн ойлголтыг залруулж, Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэслэсэн  их хаан юм гэдэг үзэл санааг дэвшүүлсэн. Мөн 2010 онд “Монгол хатдын нууц товчоо” номын зургаан улсын хил дээр туурвисан. Мөн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” гэх гайхалтай бүтээлийг туурвисан билээ. 

Дараагийн эрхэм бол Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов гуай. Тэрээр хөрсний гарал үүсэл, газар зүй ангилал, онолын суурь судалгаанд анхаарч, олон арвин бүтээл гаргасан. Монгол орны хөрс хэмээх алдарт судалгааны бүтээлээ хэвлүүлж байсан. Монголын нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь гэх бүтээлүүдэд оролцсон. Д.Доржготов гуай 1798 оноос хойш Монголын шинжлэх ухааны салбарт төдийгүй газар зураг зүйн салбарт олон гавьяа байгуулсан. Маргааш Чингис хааны бахархлын өдөр холбогдох хууль журмын дагуу одонг олгоно" гэлээ.


Доктор, профессор Д.Доржготов нь Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор. Тэрээр 1974 онд “Монгол орны хөрсний 1:2 500 000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон зуун бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. 

Мөн Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Академич Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлсон, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж, хөрсний ангилал, чанарын үнэлгээг хийсэн билээ.

АНУ-ын иргэн, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нь АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг бид “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номуудыг бичиж дэлхий дахинаа хүргэсэн нэгэн билээ. 

Тэрээр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төрж, Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан аж. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин судалгаа, бүтээл гаргадаг юм.


"Чингис хаан" одонг олгодог болох шийдвэрийг анх 2005 онд гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 19 цаг 36 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 19 цаг 43 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 20 цаг 5 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top