x

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд зарлан мэдээлэх нэгдсэн төлөвлөлтийг хийж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.

Улсын хэмжээнд ашиглагдаж буй зарлан мэдээллийн төхөөрөмжийн 90 орчим хувь нь гар ажиллагаатай, радио станцуудын 70-80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Одоогийн байдлаар гамшгийн аюулын зарлан мэдээллийн систем (51 цамхаг, 2 телевиз, 10 FM радио)-ээр зарлан мэдээллийг хүргэж байгаа боловч үүрэн холбооны хэрэглэгчийн гар утсанд гамшгийн зарлан мэдээлэл (мессеж)-ийг шууд хүргэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийн хамрах хүрээ нь нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарч байгаа бөгөөд хотын дуу шуугиан, өндөр барилга байгууламж зэргээс шалтгаалан нийт иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа аж.

Иймд олон улсын жишигт нийцсэн, технологи зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах зайлшгүй шаардлага талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хэллээ.

Үүний хүрээнд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, гамшгаас учрах хохирлыг бууруулах зорилгоор “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2028 онд Улаанбаатар хот, 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж.

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулагдсанаар улс, бүс нутаг, аймгийн хэмжээнд Онцгой байдлын байгууллагыг түшиглэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг байгуулж, зарлан мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэх дэд систем, дотоод зарлан мэдээллийн системийг бий болгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 19 цаг 29 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 19 цаг 36 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 19 цаг 58 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top