Гэрээсээ гараад 14 хоног сураггүй алга болсон гэх 16 настай охиныг самар түүхээр явсныг тогтоосон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг тасралгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоожээ.
Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.